Тоглолт, тэмцээний үеэр хөгжим яагаад заримдаа чанга, заримдаа хэвийн сонсогддог вэ?
Хоккей болон сагсан бөмбөгийн тоглолтын үеэр Мөсөн Өргөөнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний хөгжмийг дуу авиа хэмжигчээр хянадаг. Барилга байгууламжийн хэлбэр, дизайнаас шалтгаалан дуу чимээний түвшин өөр өөр байдаг. Байгууламжийн дээд түвшин нь эсвэл цанга яригчийн ойр орчимд байгууламжийн бусад хэсгээс 10 орчим децибелээр чанга байх нь бий.
Бүх зочид, үйлчлүүлэгчид хүрэлцэхүйц чанар, дууны чанга, зөөлнийг хангахын тулд арга хэмжээний турш дууны түвшнийг тогтмол хянадаг. Мэдрэмтгий, эмзэг сонсголтой, бага насны хүүхдүүдтэй үйлчлүүлэгчдийг спортын арга хэмжээний үеэр аль болох доод түвшний, эсвэл чанга яригчаас хол суухыг зөвлөе.
Мөн бага насны хүүхдийн чихэнд дуу намсгах зориулалтын чихний бөглөө, эсвэл чихэвч хэрэглэхийг зөвлөж байна.