Байгууламжийн хүчин чадал

AIC STEPPE ARENA нь 60х30м хэмжээтэй олимпын стандарт бүхий мөсөн дэвжээтэй бөгөөд мэргэжлийн мөсөн хоккей, уран гулгалт, шорттрейк болон бусад мөсөн спортын тэмцээн зохион байгуулах, сургалт явуулахад тохиромжтой. Түүнчлэн өвлийн спортын томоохон тэмцээн, бэлтгэл сургуулилалт зохион байгуулахад агаарын хэм тохируулах систем, мөс цэвэрлэхзэрэг шаардлагтай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Мөсөн дэвжээг богино хугацаанд тусгай шалаар хучиж, сагсан бөмбөг, волейбол зэрэг багийн болон заалны уралдаан тэмцээн, бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой.

 

ТЕХНОЛОГИЙН ХҮЧИН ЧАДАЛ, ДАВУУ ТАЛ 

АГААР СЭЛГЭЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

 

      AIC STEPPE ARENA нь Carrier брэндийн агаар сэлгэлтийн төхөөрөмжийг суурилуулсан, Монголын хамгийн орчин үеийн, том байгууламж. Нийт хүчин чадал 75,000м3 агаарыг боловсруулж, эргэлтэд оруулж, шүүх цэвэршүүлж, чийгшлийг тохируулж, шаардлагтай хэмийг хангаж ажилладаг бүрэн автомат олон үйлдэлтэй төхөөрөмж юм.

 

МӨС ХӨЛДӨӨХ ТӨХӨӨРӨМЖ

 

    Мөсөн талбайг хөлдөөх төхөөрөмж нь Финлянд улсын Tekojaa LLC компанид үйлдвэрлэсэн 1200кВт хүчин чадалтай алсаас удирдах боломжтой ухаалаг технологи юм. Олон улсын олимпын стандартын томоохон мөсөн орднуудад суурилуулагддаг энэхүү төхөөрөмжийг гадаад, дотоодын инженерүүдийн хамтын хүчээр угсарсан бөгөөд жилийн 4 улиралд, 24 цаг тасралтгүй ажилладаг системтэй.