ОУХМ Б.Мөнхболд, ОУХМ Ц.Шинэбаяр нарын удирдлага дор тэшүүрийн анхан, дунд шатны онол, практик хосолсон сургалтуудыг зохион байгуулж байна.
Тэшүүрийн спортыг сонгон хичээллэснээр
– Тэшүүрийн спорт нь бусад спортын төрлүүдээс хүний биеийн тэнцвэр болон үе холбоосуудыг илүү сайн хөгжүүлж, анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх давуу талтай.
– Энэ онцлог байдал нь тэшүүрээр хичээллэж байсан хүүхэд залуучууд өөр спортоор суралцахад илүү дөхөм, спортод амжилт гаргахад маш сайн суурь болж өгдөг.
– Энэхүү спорт нь бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхээс гадна тэсвэр хатуужилтай, өөртөө итгэлтэй, зөв төлөвшилтэй болгодог.
– Сургуулийн насны хүүхдүүдэд уламжлалт аргаас гадна хөгжөөнт, тоглоомын аргаар сургалт зохион байгуулж орох тул таны хүүхэд чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон, үр дүнтэй өнгөрөөх болно.