“SMART Marketing Conference” нь Монголын маркетингийн холбооны 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг болон бүтээлч салбарынханд зориулсан жилийн хамгийн том арга хэмжээ юм.
Энэ жилийн чуулганд дэлхийн болон Азийн маркетинг, криэтив салбарын туршлагатай төлөөлөгчид мөн дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын авъяастнуудаас бүрдсэн 8 илтгэгч ирж Creativity, Content marketing strategy, Marketing in 2025, B2B/B2C marketing best practices and crossover opportunities зэрэг сэдэв бүхий олон сонирхолтой илтгэлүүд тавих болно. Түүнчлэн чуулганы үеэр дотоодын компаниуд брэнд сторигоо танилцуулж, амжилттай маркетинг хийсэн туршлагаасаа хуваалцана. Мөн Cannes Lions фестивалд нэр дэвшсэн, шагнал авсан кампанит ажлууд, кэйсүүдийн танилцуулгыг үзэж сонирхоорой. Мэдээж салбарынхан хоорондоо танилцаж, танилын сүлжээгээ өргөтгөх хэсэг, brand experience booth, энтертэйнмент хэсгүүд ажиллах болно.