9 сарын 15 хүртэл Амжиж гулгаарай

2024/09/03 19:13

Тэшүүрээр хичээллэдэг та бүхэндээ дуулгах мэдээ байна. Олимпын стандартад нийцсэн олон төрөлт үйл ажиллагаа эрхэлдэг мөсөн өргөө маань үйл ажиллагаагаа явуулаад 3 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд мөсөн болон заалны спортын төрлүүдийг зохион байгуулсаар ирсэн билээ. Бид технологийн шаардлагын дагуу мөсний төхөөрөмжид ээлжит иж бүрэн техникийн үзлэг тохируулга, урсгал засвар үйлчилгээ хийхээр төлөвлөсөн тул энэ оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс он дуустал мөсгүй байх болсныг та бүхэндээ дуулгаж байна. Энэ хугацаанд мөсөн спортоос бусад чиглэлээр үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд Гар бөмбөгийн улсын аварга шалгаруулах лигийн тоглолтууд, Дэлхийн циркийн шинэ сонирхолтой хөтөлбөр зэрэг сонирхолтой үйл ажиллагаа та бүхнийг хүлээж байгаа гэдгийг дуулгахад мөн таатай байна. Та бүхэн шинэхэн мөстэй ордондоо хэдхэн сарын дараа дахин ирж үйлчлүүлээрэй