Тэртээ 2021 оны 9-р сарын 29-нд Steppe Arena-ын нээлтийн арга хэмжээд алс холын Америк улсаас уригдан ирж үзүүлбэрээ үзүүлж байсан Отгонбаярын Мэрилин Ивээл охин мань Монголынхоо уран гулгагч сонирхогчдыг дэмжих, үндэсний шигшээ багийг бий болгох улмаар Монгол Улсаа энэ төрлөөр Олимпын тэмцээнд оруулах өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн намар АНУ-д өөрийн санаачилгаар хандивын аян зохион байгуулсан билээ.
Энэ хандивын аяны хүрээнд цугласан мөнгөөрөө уран гулгалтын тэшүүрүүд худалдан авсан бөгөөд
AIC STEPPE ARENA -д албан ёсоор хүлээлгэн өгөхөөр болсон байна.
Тус арга хэмжээ 7-р сарын 22-нд Даваа гарагт
болох бөгөөд
AIC STEPPE ARENA-н хамт олны зүгээс Отгонбаярын Мэрилин Ивээл охиндоо талархал илэрхийлж хамтарсан уран гулгалтын сургалтыг 1 удаа үнэ төлбөргүй зохион байгуулахаар боллоо.
Сургалтын хуваарь: 2024.07.22 өдөр
11:30 Уран гулгалтын сургалт 1-р ээлж хичээллэнэ.
12:30 Уран гулгалтын сургалт 2-р ээлж хичээллэнэ.
Дээрх сургалт үнэ төлбөргүй явагдах бөгөөд хүний тоо хязгаартай /26 хүүхэд /
Бүртгүүлэхийг хүссэн хүн бүр доорх холбоосоор орон бүртгүүлэх боломжтой юм.
Хамтарсан уран гулгалтын сургалтыг Отгонбаярын Мерилин Ивээл багш удирдан явуулна.
Мэрилин Ивээл охиндоо уран гулгалтын спортод хайртай 1000 1000 хүүхэд багачууд, ээж аавуудын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Монгол тамирчид Олимпын дэвжээд өрсөлдөх цаг ойрхон байх болтугай