2022/09/28 16:29
Бүтээлч салбарын 1000+ залуус оролцсон SMART 2022 Marketing Conference жилийн хамгийн том маркетеруудын конфэрэнс 6 дахь жилдээ Steppe Arena-д зохион байгуулагдлаа.2015 оноос хойш “Монголын маркетингийн холбоо” -оос уг арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байв. Салбарынхан дундаа өндөр хүлээлт үүсгэсээр ирсэн уг эвент энэ жил ч олон улсын түвшинд зохион байгуулагдаж, оролцогчдын талархлыг хүлээсэн юм.