2023/05/31 11:11
Уран гулгалтын спортыг Монголд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, тамирчид бэлтгэх зорилгоор Бүгд найрамдах Словени Улсаас Алья Ресман багш ирж уран гулгалтын анхан шатны хичээл заалаа. Сургалтаар: Мөсөн дээр сууж босох дасгал, мөсөн дээр зөрүүлж алхах, урагш хоёр хөлөөр зэрэг гулсах, урд талын ирийн зөв хэрэглээг заах, цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг 6-8 дараалан эргэлт болон хагас эргэлт хийх зэрэг техникийг эзэмшүүлсэн юм.