Монгол Улсад Волейболын спортыг хөгжүүлэх, волейболын спортоор хичээллэгч, сонирхогч хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “ВОЛЕЙБОЛ ФЕСТИВАЛ” -ийг 2023 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.
Хэзээ: 2024.06.09 Ням гараг
Хаана: “AIC STEPPE ARENA”
Зохион байгуулагч: Монголын Волейболын Холбоо
Анхааруулга:
Гаднаас уух болон идэх зүйл оруулахгүй.
Тамирчдын хэсэг рүү зөвхөн мандат бүхий зөвшөөрөлтэй хүмүүс нэвтэрнэ.
Зогсоол төлбөртэй. Эхний 3 цаг нийт 1000 төгрөг. 4 дэх цагаас цаг тутам 1000 төгрөг. Зогсоолын төлбөрийг AIC Steppe Arena компаний зогсоолын киоск, мобайл апп, вебсайт болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой.
Зарагдсан тасалбарыг буцаахгүй тул та сонголтоо сайтар шалгаж хийнэ үү.