ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
Энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр үйлчилгээ авах эрхтэй болно. Үйлчилгээ гэдэгт таны сонгосон болон вэбсайтаас танд санал болгож буй үйлчилгээг ойлгоно.
НЭГ.ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
STEPPE ARENA нь доорх эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:
- STEPPE ARENA нь вэбсайтад байршсан үйлчилгээнүүдээс хэрэглэгчийн сонгосон үйлчилгээг Үйлчилгээ үзүүлэгч талаас шалтгаалах болон техникийн доголдолгүй, найдвартай ажиллагаагаар хангаж үйлчлэх үүрэг хүлээнэ.
- Аливаа үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.
- Вэбсайтад байршсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт болон техникийн шинэчлэлийг тогтмол хийнэ.
- Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тариф, төлбөрийн хэмжээг ойлгомжтой байршуулна.
- Хувь хүн, албан байгууллагын ажилтан, харилцагч хариуцсан мэргэжилтэнд нууцлал аюулгүй байдлын зөвлөмж өгөх үүрэгтэй.
- STEPPE ARENA нь хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ, дуусах огноо, үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, бусад албан ёсны сануулга мэдээллүүдийг зөвхөн тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар илгээх болно.
Жич: энэхүү и-мэйл хаяг нь тухайн хэрэглэгчтэй харилцах үндсэн эзэмшигчийн хаяг гэж үзнэ.
ХОЁР.ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгч дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд.
- Хэрэглэгч нь STEPPE ARENA-н бүтээгдэхүүн үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, Интернет үйлчилгээний нийтлэг стандарт, бүртгэлийн журам, үйлчилгээний журмын хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмийн хүрээнд ашиглана.
- Хэрэглэгч нь сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний өмчлөгч биш болно. Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь тухай бүр төлбөр төлж сунгалт хийгдэх байдлаар явагдах бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээг гэрээний хугацаанд л ашиглах эрхтэй болдог үйлчилгээ юм.
- Хэрэглэгч нь STEPPE ARENA -с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвлөгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй.
- Хэрэглэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүй байх, бусад журамд заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, нийгмийн хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй болно.
- Үйлчилгээний нөхцөлд орсон аливаа өөрчлөлт нь бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, нийгмийн хөгжилтэй уялдуулах зорилготой болохыг Үйлчлүүлэгч ойлгосон болно.
ГУРАВ. БҮРТГЭЛ, ТӨЛБӨР ТООЦОО
- Үйлчлүүлэгч нь аливаа үйлчилгээ авахын өмнө өөрийн мэдээллийг сайн дурын үндсэн дээр оруулах бөгөөд уг мэдээллээр таныг бүртгэн авч бусад үйлчлүүлэгчээс ялгаж танина.
- Үйлчлүүлэгч нь өөрийн байнгын ашиглаж буй Facebook, Google, AppleID зэрэг бүртгэлийг ашиглан бүртгүүлж болно.Энэ нь Steppe Arena-албан ёсны хуудас руу шилжиж болно.
- Үйлчлүүлэгч бүртгэлтэй албан ёсны и-мэйл хаягаараа үйлчилгээний нэхэмжлэл хүлээн авснаас хойш ажлын 42 цагт багтаан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна.
- Үйлчлүүлэгч сонгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж баталгаажуулна.
- Үйлчлүүлэгч нь нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлөхдөө банкны шилжүүлгээр дамжуулан төлнө.
- Нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан төлбөр, тарифын хэмжээнд өөрчлөлт орж болох бөгөөд энэ нь үндэслэлтэй байна.
- Хэрэглэгч нь банкны шилжүүлгээр дамжуулан үйлчилгээний төлбөр төлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр өөрийн нэр компани бол компанийн регистрийн дугаар зэрэг ажилтан ялгахуйц утгатайгаар бичсэн байна. Гүйлгээний утга тодорхойгүйгээс шалтгаалан гарах эрсдэлд STEPPE ARENA хариуцлага хүлээхгүй.
ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА
- Үйлчлүүлэгч нь энэхүү нөхцөл болон бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаас 24 цагийн өмнө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цуцлах тохиолдолд төлбөрийн 30% -ийг STEPPE ARENA суутгана.
- Үйлчлүүлэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээ авах явцад бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан үйлдлийн хариуцлагаас STEPPE ARENA-г чөлөөлнө.
- Үйлчлүүлэгч та бүтээгдэхүүн, үйлчилгээ авах явцад бусдын оюуны өмчийн эрхийг дээдэлнэ.
- Үйлчлүүлэгч нь өөрийн бүртгэлтэй мэдээлэл, нууц үг, картын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцна.
- STEPPE ARENA үйлчлүүлэгчийн мэдээллийг алдагдхаас сэргийлж хөгжүүлэлт, сайжруулалтыг тогтмол хийнэ.
- Үйлчилгээ үзүүлэгчийн хийсэн системд Хэрэглэгчээс үл хамаарах ямар нэг доголдол илэрвэл Үйлчилгээ үзүүлэгч тал доголдлыг өөрийн зардлаар арилгах үүрэг хүлээнэ.
ЗУРГАА. МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ
6.1 Энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнөөр эрх, үүрэг, хариуцлага хэрэгжиж, хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд талууд бүтээгдэхүүн, үйлчилгээний хугацаанд эв эс, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Аливаа тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
ДОЛОО. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
7.1 Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр STEPPE ARENA нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй техник технологийн саатал учирсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно.
НАЙМ. БУСАД
8.1 Энэхүү журам цаасан хэлбэрээр гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулах, эсхүл системд нэвтэрч орох, бүртгүүлэх, төлбөр төлөгдсөнөөр хүчин төгөлдөр болно.
8.2 Онлайн орчинд журмыг зөвшөөрсөн тохиолдолд энэ журмыг хэвлэж авч хүчин төгөлдөр гэрээтэй дүйцүүлэн ашиглаж болно.
8.3 Хэрвээ онлайн орчинд “Би дараах үйлчилгээний гэрээг хүлээн зөвшөөрч байна” сонголтыг идэвхжүүлээгүй тохиолдолд STEPPE ARENA -р үйлчлүүлэхгүй байх бүрэн эрх нь нээлттэй бөгөөд энэ журмыг хүчингүйд тооцож сонгосон үйлчилгээ цуцлагдана.
8.4 Үйлчилгээ үзүүлэгч нь онлайн, буухиа шуудангаар болон дор дурдсан хаягаар хүсэлт, мэдэгдлийг хүлээн авна.
Вэб сайт: https://steppearena.mn/
Утас:
БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
- Үйлчлүүлэгч нь өөрийн үнэн зөв хувийн мэдээллийг оруулан бүртгэл болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний холбогдох мэдээлэл хүлээн авах цахим хаягийг оруулна.
- Хувийн мэдээлэл гэдэгт таны овог нэр, төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, утасны дугаар, хаяг, цахим хаяг байж болно.Эдгээр нь ил харагдахгүй бөгөөд зөвхөн бүртгүүлсэн Үйлчлүүлэгчид нь харагдана.
- Бүртгэл баталгаажснаас хойш Үйлчлүүлэгчийн оруулсан хувийн мэдээлэл болон харилцах банкны мэдээлэл нь вэбсайтад хадгалагдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний түүхийг хадгалан авч ижил төсөөтэй бусад төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож болно.
- Үйлчлүүлэгч нь өөрийн бүртгэлийн хугацааг сунгаж болно.
- Хэрэв Үйлчлүүлэгч та 18 насанд хүрээгүй бол бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэй байна.
- Хэрэв Үйлчлүүлэгч та гадаадын хөрөнгө оруулалттай Хуулийн этгээд бол холбогдох бүртгэлийн гэрчилгээг хавсаргах.
- Үйлчлүүлэгч өөрийн хувийн мэдээлэлд орсон аливаа өөрчлөлтийг даруй шинэчилээгүйгээс үүдэн гарах аливаа асуудалд STEPPE ARENA хариуцлага хүлээхгүй болно.
- Үйлчлүүлэгч нь өөрийн хувийн мэдээлэл болон бусад холбогдох баримт бичиг, банкны мэдээллийг хуурамчаар үйлдсэн, худал болох нь тодорхой бол бүртгэхээс татгалзаж болно.
- Бусад этгээдэд холбогдох адил төстэй хүсэлтийг бүртгүүлэгч гарган бүртгүүлснээс бусдын эрх ашгийг хохироосон нь хожим мэдэгдсэн; Урьд өмнө бүртгэгч бүртгэхээс татгалзаж байсан бол мөн бүртгэхээс татгалзаж болно.
- Бүртгэлийн хугацаа нь тодорхой байх бөгөөд доод тал нь нэг жил, дээд тал нь 10 жил хүртэл байна.
- Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хугацаа нь төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдоно.
- Үйлчлүүлэгч нь бүртгэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэдийд ч мэдээлэл авч болох бөгөөд дор дурдсан тусламж үйлчилгээг авах эрхтэй.
Тусламж үйлчилгээний журам
Аливаа тусламж үйлчилгээг дараах ойлголтуудын алинд багтахаас хамаарч холбогдох үйлчилгээг үзүүлнэ.
- Өөрчлөлт: Програм хангамжийн ажлын урсгалыг өөрчлөх, өгөгдлийн бүтцийг өөрчлөх, боловсруулах алгоритмыг өөрчлөх, програм хангамжийн аливаа дэлгэцэнд талбар нэмэх зэрэг ажлыг хэлнэ. Аливаа өөрчлөлтөд уг өөрчлөлтийн хөгжүүлэлтийн ажил, түүнийг тестлэх, рилийз хийж захиалагчид хүргэх хүртэлх ажлуудыг хамтад нь ойлгоно.
Хялбар өөрчлөлт: Програмын бусад модуль, функционалд нөлөөлөхгүй, архиктектур болон зохиомжийн хэвийг эвдэхгүй, логик үйл ажиллагаа байхгүй, мэдээллийн чанартай талбар нэмэх, хасах засварыг ойлгоно. Энэ өөрчлөлтөнд шаардагдах цаг нь 8-аас хэтрэхгүй байна.
- Энгийн өөрчлөлт: Програмын бусад модуль, функциональд хөнгөн нөлөөлөх, логик үйл ажиллагаа хялбартай, архиктектур болон зохиомжийн хэвийг эвдэхгүй талбар нэмэх, тайланд багана нэмэх, хасах, баганы байр солих, тайланд дүрслэгдсэн ямар нэг өгөгдлийн боловсруулалтыг өөрчлөх зэрэг засварыг ойлгоно. Энэ өөрчлөлтөд шаардагдах цаг нь 10-аас хэтрэхгүй байна.
- Том хэмжээний өөрчлөлт: Програм хангамжийн архитектур болон зохиомжийн хэвд өөрчлөлт оруулах, шинэ технологи ашиглахыг шаардах, бусад олон тооны функционалд нөлөөлөх зэрэг өөрчлөлтийг ойлгоно. Энэ өөрчлөлтөд шаардагдах цаг нь 20-иос хэтрэхгүй байна.
- Feature -шинэ зүйл
Энэ тохиолдолд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн мэдэхийн тулд доорх мэдээллийг бүрдүүлнэ.
-Хэрэглэгч талын албан ёсны шийдвэр
-Албан бичиг (хүсэлт гаргах болсон үндсэн шалтгаан болон ажлын удирдамж бүхий)
-Ажлын удирдамж болон техникийн шаардлага
- Fix – Засвар
Програмын алдаа: Ажлын урсгал, тайлан, төсөв гэх мэтчилэн програмын нэг буюу хэсэг функц, модулиуд ажиллахгүй болох эсвэл зөв ажиллахгүй байх гэх мэт хэрэглэгчийн үйлдлээс шалтгаалаагүй програмын алдааг хамааруулж ойлгоно.
- Дэмжлэг: Дэмжлэг гэдэг нь системийн програмын алдаа, өөрчлөлт, функционалийн хөгжүүлэлтээс гадуурх заавар, тусламж, сургалт, тохиргоо хийлгэх, суурилуулах зэрэг ажил хийлгэх хүсэлтийг хэлнэ.