2023/09/06 16:51
Дэлхийн улс орнуудад нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулдаг спортын цогцолбор байгууламжууд нэр хүндтэй бизнесийн компаниудад нэршлээ тодорхой хугацаагаар эзэмшүүлэх практик бий. Энэ нь олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаануудаар дамжуулан компанийн нийгмийн хариуцлагаа өргөжүүлэхээс гадна зар сурталчилгаа хийж дэмждэг байна. Тухайлбал, АНУ-д гэхэд Bank of America, PNC bank, Rio Tinto, Toyota зэрэг компаниуд нийлж тухайн улсынхаа хамгийн том Аренагийн нэрших эрхийг эдэлдэг бол Японд Nissan Yokohama, Германд Allianz Arena, Австралид Marvel зэрэг томоохон байгууламжид нэршүүлэх эрхээ авч ажиллаж байна.
Монгол улсад өвлийн спортыг хөгжүүлэх, урлаг, соёл, спортын төрөлжсөн тэмцээн уралдаан, уулзалтыг зохион байгуулж буй олон улсын стандартыг хангасан “Степпе Арена” буюу Мөсөн Өргөөний хувьд бизнесийн нэр хүндтэй компаниудад нэршүүлэх эрхийн судалгаа хийж, хэд хэдэн газартай хэлцэл хийсний эцэст “Ачит Ихт” ХХК-д нэрших эрх өглөө. Ингэснээр тус компани “AIC Степпе Арена” гэх нэрших эрхийг 3 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгууллаа.