Жил бүрийн 12-р сарын 3-ныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Ковид 19-ийн дараах оролцоог хангасан, хүртээмжтэй, тогтвортой орчин дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал ба оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөлийн хурал болж өндөрлөлөө. Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодрууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалтаар Степпе Арена ХХК-ний “Мөсөн өргөө” ордон шалгарч өргөмжлөл, цом гардаж авлаа.