Sorry, this entry is only available in Mongolia.
Монголын маркетингийн холбоо 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй SMART Marketing Conference энэ удаа Степпе Аренад зохион байгуулагдах гэж байна.
Тус чуулганы агуулга дэлхийн болон Азийн маркетинг, криэтив салбарын туршлагатай, мэдлэгтэй, амжилттай мэргэжилтнүүд, дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын криэтив захирлуудын салбарын шинэ трендүүд, амжилттай хэрэгжсэн кампанит ажлууд, кэйсүүдийн танилцуулга зэргээс бүрддэг.
Мөн энэ жилийн чуулганаар үндсэн илтгэлүүдээс гадна
• Workshops
• Networking
• Cannes Lions Awards Exhibition
• Smart Expo
• After party зэрэг олон боломжийг нэг дор цогцлоох гэж байгаагаараа онцлогтой юм.