Монгол Улс анх удаа Шайбтай хоккейн “Дэлхийн аварга шалгаруулах” бүсийн тэмцээнийг зохион байгуулахаар “Монголын Хоккейн Холбоо” уг эрхийг авсан гайхалтай мэдээг дуулгахад таатай байна. Уг тэмцээнд Монгол, Филиппин, Индонези, Кувейт 4 орны баг тамирчид оролцох ба 2023 оны 3 сарын 23-26-ны өдрүүдэд, Степпе Арена Мөсөн өргөөнд зохион байгуулагдана.
Тасалбар солих болон буцаах боломжгүй тул эрхэм үйлчлүүлэгч та сонголтоо зөв хийнэ үү.
Тоглолтын хуваарь:
2023.03.23
14:00 PHI – INO (Philippines – Indonesia)
18:00 KUW – MGL (Kuwet – Mongolia)
2023.03.25
14:00 INA – KUW (Indonesia – Kuwet)
18:00 PHI – MGL (Philippines – Mongolia)
2023.03.26
14:00 KUW – PHI (Kuwet – Philippines)
18:00 MGL – INA (Mongolia – Indonesia)
Шайбтай хоккейн спорт нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын баг тамирчдаа гадны оронд бус “Төрөлх эх орондоо” дэргэдээс нь үзэж дэмжээрэй.